Нийслэлийн шүүхээс 96 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шүүхээс 96 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Нийслэлийн шүүхээс энэ онд нийслэл, дүүргийн шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн талаар шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн, шүүгч Д.Дамдин-Од, Х.Эрдэнэсувд Л.Даваасүрэн нар мэдээлэл хийв. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар буюу 1,2,3 дугаар улиралд дүүргийн шүүхүүп 3364 хүнд холбогдох 2205 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэснээс 145 хүнд холбогдох 96 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хэрэгсэхгүй болгосон хэргийн талаар хэд хэдэн зүйлийг хэлбэл, нэг хүн холбогдох нэг хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан “үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн”гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн 10 хүнл холбогдох дөрвөн хэргийг Эрүүгийн хуулийн 239.4.1- дэх заасан “прокурор яллахаас татгалзсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байжээ. Мөн нэг хэргийг “цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн” байна. Түүнчлэн хохирогч шүүгчтэй харилцан эвлэрсэн тохиолдолд хэргийг нь хэрэгсэхгүй болгодог аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж