Ерөнхийлөгч шүүгч нарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч шүүгч нарыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилов. Солтанмуратын Өмирбекийг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгчийн, Жамсранжавын Эрдэнчимэгийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн, Радванжамцын Уранчимэгийг Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатарыг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Шинээр томилогдсон шүүгчид, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хүлээлгэсэн итгэлийг дааж, одоо цагт тавигдаж байгаа шаардлагын дагуу шударга ажиллахаа илэрхийлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж