Монгол-Германы хэлэлцээ эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Монгол-Германы хэлэлцээ эхлэв

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн Ангела Меркелийг өнөөдөр 09.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатарын талбайд угтан авлаа. Хатагтайг угтан төрийн хүндэт харуул, морьтой цэрэг жагсч, монгол үндэсний хувцастай хүү цэцэг барилаа.

Хатагтай А.Меркель Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Баганат танхимд хүндэт зочдын дэвтэрт гарын үсэг зурсан юм.

Одоо Монгол-Германы хэлэлцээ эхэлж байна. Монголын талаас Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар оролцож байна. Хэлэлцээ хаалттай болж  байгаа бөгөөд 10.20 цаг хүртэл үргэлжилнэ.

Зургийг энд дарж үзнэ үү

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж