Алтны үнэ буурч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Алтны үнэ буурч эхэллээ

Алтны үнэ өчигдрөөс буурч эхэлсэн нь АНУ-ын статистикийн эерэг үзүүлэлтүүд, ам.долларын ханшны өсөлт болон Европын Комисс европын банкуудыг санхүүжүүлэх болсонтой холбоотой гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

Алтны үнэ 2010 онд 30 хувиар өссөн нь урд өмнө байгаагүй үнийн өсөлтөд тооцогдож байгаа юм. Түүнчлэн энэ оны гуравдугаар улиралд мөн найман хувиар өссөн хэдий ч есдүгээр сард 11 хувиар буурсан.

1920 оноос хойш алтын үнийн хэлбэлзлийг арван жилээр авч үзэхэд, үнийн хамгийн их өсөлт 2000-2010 онд үргэлжилсэн байна. Үнийн өсөлтийн шалтгаанд нь хөрөнгө оруулагчид алтыг хамгийн найдвартай валют гэж үздэгээс гадна Европын өрийн хямрал болон дэлхийн олон орнуудын инфляцийн өсөлт нөлөөлсөн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж