Йеменд “Аль-Каидагийн” хэвлэлийн төлөөлөгч алагджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Йеменд “Аль-Каидагийн” хэвлэлийн төлөөлөгч алагджээ

“Арабын хойгийн “Аль-Каида” бүлгийн өндөр тушаалтан Йеменд алагдсан байна. Египетийн иргэн Ибрагим аль-Банна нь террористуудын хэвлэлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан гэж Reuters мэдэгджээ.

Йемены Батлан хамгаалах яамны мэдээгээр аль-Банна аравдугаар сарын 14-нд Йемений нисэх хүчний агаарын цохилтод өртөн устгагджээ. Нутгийн хүмүүс “онгоцууд өөр орных байсан” гэж хэлж байна. Аль-Баннаг устгасны хариуд террористууд Йемений байгалийн хий дамжуулах хоолойг дэлбэлсэн байв.

Үүний зэрэгцээ CNN суваг Йемений цэргийнхний мэдээнд үндэслэн дамжуулахдаа “Террорист дайчид зөвлөлдөж байх үедээ бөмбөгдөлтөд өртсөн байна. Аль-Баннагийн хамт наад зах нь хоёр терорист алагджээ. Есдүгээр сарын 30-нд Америкийн цэргийнхэн Йемений “Аль-Каидагийн” лидер  Анвар аль-Авлакийг нисгэгчгүй онгоцоос пуужингаар харван устгасан байв. Түүний хамт “Аль-Каида” онлайн сэтгүүл дээр ажиллаж байсан АНУ-ын иргэн Самир Ханыг хөнөөсөн” гэжээ.

Г.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж