“Бодлын хулгайч”-ийг Холливудын жишгээр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

“Бодлын хулгайч”-ийг Холливудын жишгээр бүтээжээ

“Wisdom” кино продакшны бүтээл болох “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” кино энэ сарын 20-нд нээлтээ хийнэ. Шилжилтийн гэгдэх тэртээ 1993 оны үеийнхний амьдралыг та бидний өмнө нэхэн дэлгэж, зах зээлийн нийгэмд дөнгөж хөл тавьж буй залуусын алдаа, оноог дүрслэн үзүүлэх уг киноны тухай мэдээлэл уншигчдад таавар мэт байгаа.

Тэгвэл “Wisdom” продакшныхан уг киног дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд хамтран ажилласан уран бүтээлчиддээ төдийгүй техник хэрэгсэл талд нь ихээхэн өндөр шаардлага тавьж байжээ. Наад зах нь хөгжмийн зохиолыг нь туурвисан “Нэгүүн” студийнхан гэхэд өнөөдөр холливудад хэрэглэж буй “East west” компанийн оркестрийн хөгжмийн программыг зөвхөн “Бодлын хулгайч” кинонд зориулан Монголд оруулж ирсэн аж. Мөн зөвхөн адал явдалт кинонд хэрэглэгддэг машин дэлбэрэх үеийн зургийг тусгайлан авдаг тоног төхөөрөмжийг ч Америкаас тусгайлан авчруулсан байна. Энэ мэтээр “Wisdom” кино продакшны хамт олон зөвхөн дүр сонголт талаасаа төдийгүй зураг авалт, техник хэрэгсэл гээд бүхий л зүйлээ холливудын жишигт нийцүүлж чадсан тул мэргэжлийн уран бүтээлчдээс “Бодлын хулгайч”-ийг холливудын жишгээр бүтээж чаджээ” гэсэн үнэлгээг авчээ. Өнөөдөр тус киноны уран бүтээлчид 12 цагаас Чингис зочид буудалд хэвлэлийн бага хурал хийх юм.


Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж