“Сайн, муу, хэрцгий” киног хүүхдүүдэд үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

“Сайн, муу, хэрцгий” киног хүүхдүүдэд үзүүлэв

Монголын анхны 3D киног Хүүхдийн сургалт хүмүүжлийн төвийн хүүхдүүдэд өнгөрсөн амралтын өдрүүдэд үзүүлэв.

Нийслэлийн мэдээллийн технологийн газар, “Скайтел” компанитай хамтран хүүхдүүдэд оюун хөрөнгө оруулалт хийсэн нь энэ. Тус төвийн албан бус боловсролын сургалт нь нийгмийн эмзэг бүлгийн, эцэг эхийн хараа хяналтаас гарч тус төвд хүмүүжиж буй хүүхдүүдийг албан бус сургалтанд бүрэн хамруулж, сургууль завсардсан болон огт бичиг  үсэг мэдэхгүй хүүхдүүдэд боловсрол олгож, мэдлэгийн түвшинг  тогтоож ЕБС-д хамруулдаг аж.

Энэ үеэр хүүхдүүд өөрсдийн сурсан мэдсэнээ ярьж, хоорондоо киноны талаар ярилцаж хөгжилдсөн юм.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж