Цэрэг татлага дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага дууслаа

Архангай аймагт энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажиллагаа амжилттай үргэлжилж, дууслаа. Тус аймгийн Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын өмнөөс аравдугаар сарын 16-нд 18-22 насны залуус эр цэргийн албанд мордов. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас чөлөөлөгдөх явдал багасч, залуучуудын алба хаах сонирхол нэмэгджээ. Тйимдээ ч Архангай аймагт цэрэг татлагын хяналтын тоо 100 хувь биелэгдсэн байна.  Ихтамир, Цэцэрлэг, Цэнхэр сумаас ирсэн эрчүүдийн биеийн өсөлт, эрүүл мэнд сайн, харин Эрдэнэмандал сумаас цэргийн зарлан авагчдын бие сул байжээ.
 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж