К.Брэдли гольфын “Их дуулга” хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

К.Брэдли гольфын “Их дуулга” хүртэв

Мэргэжлийн гольфын спортын нэр хүндтэй, том тэмцээнүүдийн нэг болох Бермудын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, дэлхийн чансааны 26 дугаарт эрэмбэлэгдсэн Америк гольфчин Киган Брэдли аваргаар тодорсон байна. Гольфын “Их дуулга” гэгддэг тус тэмцээнд жил бүрийн PGA цувралын тэмцээнүүдэд түрүүлсэн шилдэг дөрвөн тамирчин оролцдог юм. Энэ жилийн “Их дуулга”-д Америкийн нээлттэй тэмцэнэий аварга Рори МакЛрой, Британийн нээлттэй тэмцээний аварга Даррен Клэрк, Мастеруудын цувралын аварга Чарль Шварцль, PGA тэмцээний аварга Киган Брэдли нар өрсөлдсөн. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад Киган Брэдли 64 цохилт, хасах дөрвөн парын амжилтаар тэмцээний аваргын цом хүртсэн байна. Харин 71 цохилт хийсэн Чарль Шварцль хоёрдугаар байрт шалгарсан бол Рори МакЛрой удаалжээ.

Сонирхуулахад, 1979 оноос зохион байгуулагдаж буй тус тэмцээнд алдарт Тайгер Вүүдс долоон удаа түрүүлж байсан юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж