Ахмадын ДАШТ-ээс хошой хүрэл медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Ахмадын ДАШТ-ээс хошой хүрэл медальтай ирлээ

Албанийн Тиран хотноо аравдугаар сарын 14-16-нд болсон бөхийн чөлөөт барилдааны ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ. Монголын баг тамирчдаас 35-40 насны ангилалд 58 кг-ын жинд спортын мастер Ж.Хурц, 63 кг-д ОУХМ Ц.Гантулга, 68 кг-д Х.Нямдорж, 120 кг-ын жинд ОУХМ С.Баянмөнх нар зодоглосноос Ц.Гантулга, С.Баянмөнх нар хүрэл медаль хүртсэн байна. Баг тамирчид өнөөдөр эх орондоо иржээ.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж