Орос эрдэмтдийн хөдөлмөрийг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.23-нд нийтлэгдсэн

Орос эрдэмтдийн хөдөлмөрийг үнэлэв

Шинжлэх ухааны академийн Эрх зүйн байдлын тухай хуульд Академи нь гадаад гишүүнтэй байж болно, Засгийн газрын 1997 оны 91-р тогтоолоор баталсан Шинжлэх ухааны академийн дүрэмд дүрмийн дэлхийн болон Монголын шинжлэх ухааны хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан гадаад орны нэрт эрдэмтдийг академийн гадаад гишүүнээр сонгоно гэж тус тус заасан юм байна. Дээрх хууль эрх зүйн үндэслэлийг иш үндэс болгон өчигдөр ОХУ-ын хоёр ч эрдэмтэнд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн гэх цол хэргэмийг олголоо. Тодруулбал, Оросын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч,Сибирийн салбарын дарга, академич Асеев, Оросын шинжлэх ухааны акадмийн Сибирийн салбарын Буриадын шинжлэх ухааны төвийн тэргүүлэгчдийн дарга Базаров нар хүртсэн юм. Энэхүү хүндтэй цолыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардууллаа. Дээрх цолыг эрдэмтэд хүртсэнээр хоёр орны шинжлэх ухааны хөгжлийг цааш үргэлжлүүлэхэд мөн тодорхой хэмжээгээр үр дүн дагуулах юм байна. Одоогоор ОХУ-ын эрдэмтнээс гадна Хятад, Герман, Энэтхэг зэрэг орны зургаан эрдэмтэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүний цол мөн хүртэх аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж