Мадоннагийн ах гуйлгачин болжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Мадоннагийн ах гуйлгачин болжээ

Дуучин Мадоннагийн ах нэгэн сонинд “Миний дүү саятан, харин би орон гэргүй гуйлгачин” гэж ярьжээ. 55 настай Энтони Чикконе аавынхаа эзэмшдэг усан үзмийн дарсны үйлдвэрээс хөөгдсөнөөс хойш гудамжинд лааз түүж, сүмд хооллож амьдарч байгаа гэнэ. Тэрбээр “Ийм зүйл хэнд ч тохиолдож болно. Амьдралд ам гарч болдоггүй шүү дээ” гэжээ. 650 сая ам.долларын хөрөнгөтэй дуучин Мадонна эхээс наймуулаа бөгөөд ахыгаа нэг нүдээр ч хардаггүй гэнэ. Гэр бүлийнхэн нь нүүрээ буруулсан Энтони жил гаруйн өмнө гадаа хонож байгаад хөлөө хөлдөөсөн ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж