Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Гишүүд мэдээлэл хийв

Төрийн ордны хэвлэлийн танхимд дөнгөж сая УИХ, тамгын газрын төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар Олон улсын парламентын холбооны 125-р ассамблейд оролцсон тухай мэдээллийг хийсэн байна.

Швейцарийн холбооны улсад зохион байгуулагдсан уг олон улсын уулзалтад Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэлээр ахлуулсан С.Оюун, Д.Очирбат, Батж.Батбаяр, Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж  нарын төлөөлөгчид оролцоод иржээ. Чуулганы хуралдааны үеэр олон улсын парламентын холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн өлсгөлөн ган гачигт нэрвэгдээд буй Сомали улсад тусламж үзүүлэх талаар хэлэлцээрт гарын үсгээ зурцгаажээ.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж