Нэг ч хожигдолгүй байсан гурван баг ялагдав

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Нэг ч хожигдолгүй байсан гурван баг ялагдав

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр эхэлсэн Спрайт хөгжлийн лигийн тойргийн тоглолтууд  үргэлжилж байна. Одоогийн байдлаар багууд 10-12 тоглолт хийгээд байгаа бөгөөд нэг ч хожигдолгүй тэмцээнээ үргэлжлүүлж байсан  найман багийн  гурав  нь өнгөрсөн тойрогт ялагдал хүлээв. Тухайлбал, баруун бүсийн  “Суруга Монгол” дивизоныг тэргүүлж байсан  “Суруга Монгол” баг  “Улаанбаатарын ИС”-ийн багт 55:68 харьцаатай хожигдож,  дивизондоо нэг хожигдолтойгоор хоёрт бичигдэж эхэллээ. Мөн тус дивизоны  “Налайх Ирээдүй”  баг  “Монголын үндэсний ДС”-ийн багт 55:61 харьцаатайгаар хожигдон нэг ч хожигдолгүй байсан цувралаа өндөрлүүлж байна. Харин зүүн  бүсийн  “Танан импекс” дивизоны  эхний хоёр байрт  бичигдэж байсан “Танан импекс” болон  “I chuk” багууд өнгөрсөн тойрогт  учраа  таарч, өрсөлдөөнтэй, ширүүн тоглолтын үр дүнд 38:61 харьцаатай “Танан импекс”  баг ялалт байгуулж,  дивизоноо тэргүүлэх болов.

Ингэснээр “Танан импекс”, “УБЦТС”, “CRM Шонхрууд”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “Panasonic” багууд 100 хувийн амжилтаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

“TLG-13”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж