Нурангид дарагдсан нярайг аварлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Нурангид дарагдсан нярайг аварлаа

Туркийн Ван хотод өнгөрсөн ням гаригт болсон хүчтэй газар хөдлөлтөөр 2000 гаруй байшин барилга нурж, сүйдэн 75 мянга гаруй хүн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Хэдийгээр хүнд хэцүү үе тохиосон ч гамшигт нэрвэгдсэн Ван хотоос гайхамшигтай мэдээллүүд ирсээр байна. Хэдэн цагийн өмнө нурангин доор 30 цаг байсан есөн настай охиныг аварсан тухай мэдээлэл туркчуудын сэтгэлийг бага ч болов тайтгаруулсан бол төрөөд 14-хөн хонож байгаа бяцхан нярайг хэдхэн хормын өмнө нурангинаас гаргажээ. Газар хөдлөлтөөс хойш 47 цагийн дараа бяцхан охины амийг аварсан бөгөөд аврагчид нярайг нурангинаас гаргаж буй дүрс телевизээр цацагдсаны дараа Турк даяар баярлаж байгаа гэнэ. Охины нэрийг Азра гэдэг аж. Бяцхан охины ээж нурангид дарагдсан амьд байгаа гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд аврагчид охины ээжийг гаргахаар шаргуу ажиллаж байгаа юм байна.

Дөнгөж саяхны мэдээллээр газар хөдлөлтөөр амиа алдсан хүмүүсийн тоо 366-д хүрсэн бөгөөд 1300 гаруй хүн, гэмтэж бэртээд байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж