Илчлэлт мөнгөний хомсдлоос болон зогсов

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Илчлэлт мөнгөний хомсдлоос болон зогсов

Wikileaks сайт нууц баримтын нийтлэлээ зогсоов. Дипломат холбооны нууц баримтыг нийтэлж байсан сайтад хандивласан мөнгөний төлбөрийн системд хориг тавьж байгаа учраас уг сайт хөрөнгө мөнгөний гачигдалд орсон байна.

“Бараг нэг жилийн турш бид санхүүгийн хууль бус саадтай тэмцэлдэж ирэв. Бидний тэмцэл хэтэрхий өндөр зардалтай байна. Бидэнд тэмцлээ үргэлжлүүлэхэд тусламж хэрэгтэй байна. Хэрэв Wikileaks энэ саадыг зайлуулж чадахгүй бол бид жилийн эцэс хүртэл ажиллагаагаа явуулж чадахгүй” хэмээн Wikileaks-ийн тэргүүн Жулиан Ассанж өгүүлсэн байв.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж