Бүтээгдэхүүний тоогоо нэмжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Бүтээгдэхүүний тоогоо нэмжээ

Монгол-Америкийн хам­тарсан “Эрдмин” ХХК, бүтээг­дэхүүнийхээ тоог нэмэгдүүлж хэрэглэгчдэд нийлүүлж эхэл­лээ. Үүнд, цахилгааны уртасгагчид ашиглах зориулалттай ПВ 3х1.5, ПВ 3х2.5, ПВ 3х6, ПВ 3х4, ПВСП 2х1.5, ПВС 2х1.5 маркын зэс утсууд шинээр үйлдвэрлэж байна. Тус компани зэс утсыг 0.2 мм хүртэл нарийсгаж, сүлждэг хоёр төрлийн шугамыг Герман Улсаас оруулж ирснээр зөөлөн зэс утас үйлдвэрлэх бололцоотой болсон юм. Манай орны зэс хэрэглэдэг томоохон компаниудын хэрэг­цээг хангадаг “Эрдмин” ийнхүү бүтээгдэхүүний хүрээгээ тэлээд байна. Тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт өн­гөрсөн жилийн мөн үеэс гурав дахин өсч, сард 150 сая төгрөгийн орлоготой ажиллаж байгаа юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж