Өрөмдлөгийн талбайгаас галт зэвсэг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Өрөмдлөгийн талбайгаас галт зэвсэг илэрчээ

 “Шинэ шивээ” ХХК-ийн өрөмдлөгийн талбайгаас галт зэвсэг илэрчээ

Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн “Шинэ шивээ” ХХК-ийн өрөмдлөгийн талбайгаас 100 гаруй төрлийн сум, галт зэвсэг олджээ. Тус компанийн ажилтнуудыг өрөмдлөг хийж байх үед мина, их бууны сумны хошуу зэрэг цэнэгтэй байж болзошгүй галт зэвсгүүд илэрсэн байна. Иймээс “Шинэ шивээ” ХХК-ийн захирал болон аймгийн Засаг дарга тэргүүтэй нутгийн удирдлага Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлт тавьсан аж. Хүсэлтийн дагуу Шивээ-Овоо сумын нутагт хуучин Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан газруудад самналт хийжээ. Үүнд мемоти мин, их бууны тэсрээгүй хошуу, зенитийн 23 мм сум болон танкны сум, мина зэрэг 100 гаруй галт зэвсэг олдсон аж. Үүнээс 50 гаруй нь сургалтынх байжээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын мэргэжилтэн шадар ахмад Н.Ренчин-Очир “Онцгой байдлын газрын 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг энэ сарын 6-14-нд  самналт хийсэн. Үүний үр дүнд тухайн газраас тэсэрч болзошгүй галт хэрэгслүүдийг тусгай төхөөрөмжөөр илрүүлж, устгасан. Сургалтын сум бүрэн устах чадвар байдаггүй. Харин мина, их бууны сум зэрэг өндөр цэнэгтэй зэвсэг нь жижиг талст болон дэлбэрэх аюултай. Эдгээр  үлдцийг нутгийн удирдлага, цагдаагийн байгууллга, иргэдийн саналаар тусгай газарт нэг метр 80 см орчим нүх ухан булж “Аюулгүй” гэсэн акт гаргуулсан” гэлээ.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж