“Арева” Монголд уран боловсруулна

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

“Арева” Монголд уран боловсруулна

Францын “Арева” групп манай улсад ураны хайгуул хийгээд арав гаруй жил болж байгаа. Тус группийн Дорноговь  аймаг дахь хайгуул амжилттай болж, улмаар Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уул хэмээх газраас уран олборлож байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд хамгийн анхны олборлолтоо хийсэн бөгөөд энэ нь Монгол Улсын түүхэнд сүүлийн 20 жил тохиолдоогүй үйл явдал болсон юм. Одоогоор туршилтын олборлолт хийж байгаа аж. Туршилтын хугацаандаа тэд ураныг газар дор уусгаж олборлож болохыг нотолжээ. Тиймээс энэхүү нотолгоондоо үндэслэн жижиг хэмжээний олборлох үйлдвэр байгуулахаар болсон байна. Томоохон хэмжээний үйлдвэр байгуулахад 5-6 жил шаардлагатай байдаг бол “Арева” групп үйлдвэрээ 2-3 жилийн дотор барих гэнэ. Улмаар 2017 он гэхэд олборлосон ураны хүдрээ боловсруулж, шар нунтаг гаргаж авах үйлдвэрээ байгуулах юм байна. Харин шар нунтаг хэлбэрт оруулсан уранаа баяжуулах үйлдвэрт экспортлохоор төлөвлөжээ.  Дашрамд дурдахад, уран баяжуулах үйлдвэр дэлхийд тоотой хэдхэн байдаг бөгөөд тус групп Франц, Казакстанд баяжуулах гэнэ.

Ж.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж