Ногоон Дарь эхийг хайсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Ногоон Дарь эхийг хайсаар байна

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдэд залсан Өндөр гэгээний Ногоон дарь эх бүтээлийг өнгөрсөн есдүгээр сарын 26-ны үүрээр хулгайд алджээ. Эл хэрэг гарсаар сар гаруй болж байгаа ч сэжигтэн, хулгайч баригдаагүы хэвээр байгаа аж. Энэ хугацаанд Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, орон нутгийн цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гаргаж, орон даяар хулгайчийг  эрэн сурвалжилж, алдагдсан бурхныг хайж байгаа ч ямар нэгэн сэжүүр олоогүй байгаа гэнэ. Харин сэжигшлэж байцаасан хүн олон удаххгүй илрүүлэх байх хэмээн Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийнхэн мэдээлжээ. Ногоон дарь эх бүтээлийг хулгайлж буй тохиолдол ганц энэ биш бөгөөд эх сурвалжид мэдээлснээр түүнийг хулгайлсан гурав дахь тохиолдол нь гэнэ. Уг бурхныг холбогдох байгууллагаас 500 сая төгрөгөөр үнэлсэн байжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж