Казахстанчууд VII зууны үнэт эдлэл олжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Казахстанчууд VII зууны үнэт эдлэл олжээ

Казахстаны археологичид Монголын газар нутагт саяхан томоохон нээлт хийсэн байна. ИТАР-ТАСС агентлагийн мэ­дээлснээр мэргэжилтнүүдийн ил­рүүлсэн шарил дотор түүх дурсгалын үнэт зүйл олон байв. Булганы Баян-нуурт явуулсан малтлагын дүнд алтаар хийсэн сав суулга, морины баримал, алтан зоос зэрэг олон төрлийн эд зүйл олджээ. Эрдэмтдийн үзэж буйгаар эдгээр зүйлсийг МЭ-ний 7-8 дугаар зууны үед түрэгүүд хэрэглэж байсан аж. Уг нээлт нь бүс нутгийн археологийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, түүхэн чухал үйл явдал болсныг эрдэмтэд онцолжээ.

Судалгаа шинжилгээний аж­лыг гүйцэтгэсэн Казахстан Монголын хамтарсан баг ирэх оноос ажлаа үргэлжлүүлэх юм. Археологичдын багт Казахстаны талаас Түрэг, Алтай судлаач Каржаубай Сарткожаулы болон академич Крым Алтынбеков тэргүүтэй эрдэмтэн оролцжээ.

Ж.Даш

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж