Умард Солонгосын ирээдүйн удирдагч гэрлэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын ирээдүйн удирдагч гэрлэсэн үү?

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийн залгамжлагч Ким Чен Ун гэрлээд нэг жил болж буй талаар тус улсын “The Daily NK” сонинд өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн байна. Энэ яриа Ким Чен Уны эхнэрийн төрсөн нутаг Намгёнг мужийн Чонжинь суурингаас эхтэй гэнэ. Умард Солонгосын ирээдүйн удирдагчийн эхнэр түүнээс хоёр насаар дүү бөгөөд 29 настай бололтой. Тэрбээр Ким Ир Сений нэрэмжит их сургуулийг төгссөн, анагаах ухааны доктор зэрэгтэй гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр бүсгүйн аав их сургуулийн профессор, ээж нь эмэгтэйчүүдийн эмч ажээ. Чонжинь суурингийн иргэдийн мэдээлснээр жилийн өмнөөс уламжлалт баяр ёслол болгоноор бүсгүйн гэрт хар Мерседестэй хүмүүс бэлэг сэлт авчрах болсон гэнэ. Пхеньянь дахь өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Ким Чен Уны авга Жан Сонг Тэк Ким Ир Сений их сургуулийг төгссөн аятайхан бүсгүйг сонгож,  ирээдүйн залгамжлагчтай танилцуулсан ажээ. “The Daily NK” сонинд мэдээлснээр дээрх мэдээлэл батлагдаагүй авч Умард Солонгос даяар түүнийг гэрлэсэн тухай цуу тархаж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж