Хүнсний талоныг нийгмийн ажилтанууд тараана

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хүнсний талоныг нийгмийн ажилтанууд тараана

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны “Хүнс тэжээл, нийгмийн халамж”-ийн хөтөлбөрөөс иргэдэд хүнсний талон олгох ажил 2009 оноос хойш эхэлсэн. Энэ жил тус хөтөлбөр өмнөх жилүүдэд олгож байсан иргэдэдээ олгохгүй гэнэ. Өрхийн орлого биш зарлага дээр нь үндэслэн амьжиргааны төвшинг нь тодорхойлж, хүнсний дэмжлэг хэрэгтэй байгаа нэн эмзэг, ядуу өрхүүдэд хүнсний талон олгохоор болсон байна. Хүнсний талоноор гурил, будаа, мах, сүү, өндөг зэрэг 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг орон нутгийнхаа хүнсний дэлгүүрээс сap бүр 14 мянган төгрөгөнд тааруулан худалдаж авах юм. Хүнсний талоноо иргэд тухайн хүн харьяа газрынхаа нийгмийн ажилтнаасаа талонаа очиж авах юм байна.

Хүнсний талоныг сэтгэцийн өвчтэй 0-18 хүртэлх насны хүүхэд, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, харж хандах хүнгүй ахмадууд зэрэг хүмүүст олгох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж