Монгол орны усны нөөц, тулгамдсан асуудал, шийдвэрлэх ажлын явц

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Монгол орны усны нөөц, тулгамдсан асуудал, шийдвэрлэх ажлын явц

Та бидний төрөлх эх орон Монгол улсын усны нөөц хангамж, хүрэлцээ, усны экоситемийн төлөв байдал, үнэ цэнийн талаар мэдээллийн хэрэгслээр хэлтэй болгон ярьж, үсэгтэй болгон бичиж байна. Энэ салбарын бодлогын хэрэгжилтийг хангах эх сурвалжид байдагийн хувьд тодорхой арифметикт тулгуурлан бодит байдал, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлаас зарим чухлыг нь сонордуулъя.


Усны тухай бяцхан сонирхуулахад

Усыг английн физикч Г.Кавендиш лабораторитоо хоёр элементээс бүрддэг, францийн физикч А.Лавуазье ус төрүүлэгч,хүчил төрүүлэгч хоёроос бүтдэгийг тодорхойлох хүртэл шинжлэх ухааны судалгаа байсангүй. Дэлхий маш их устай, тэр нь 1370 сая шоо км хэмжээтэй байдаг ч цэвэр ус 2,5%, үүнээс хүн авч ашиглаж болох нь 1% хүрэхгүй. Цэвэр ус гэдэг нь “өнгөгүй,үнэргүй,амтгүй усыг хэлнэ ” гэсэн тодорхойлтыг л бүгд мэдэхээс өнөөгийн ШУ-ны тайлбарлаж нууцын нээж чадаагүй ганц эрдэс ус аж. Ж-нь Бусад бодис хөлдөхдөө агшдаг бол ус ганцаараа тэлдэг, ус гурван төрөлд хувилдаг хувилгаан чанартай, бусад бодис доошоо хүндийн хүчний дагуу зүтгэж байхад ус ана цав, ургамалын болон хөрсний гуурсан хоолойгоор дээшээ зүтгэдэг, дэлхийн бүх бодисыг уусгадаг болохоороо хорыг саармагжуулдаг,өөрөө амархан бохирддог гээд мянга түмэн нууцтай. Энэхүү ус бидний доор, бидний дээр, бидний дотор оршиж байдгаараа бусад эрдэсээс онцгой ялгаатай, нөлөөтэйг хэлэх нь илүүц.

Дэлхийн усны нөөц тогтмол байхад хүний тоо өсөж байгаа нь усны хүртээмжийг багасгаснаар НҮБ-ын баримтаар өдөрт 25-30 мянган хүн цангаж үхэж байна. Хоёрхон арван жилийн дараа нефть, байгалийн хийгээс үнэтэй болж улс орнуудыг амьд үлдэхийн төлөөх онцгой хэрцгий дайнд хүргэнэ гэж судлаачид хэлж байна. НҮБ-ын ундааны цэвэр усны асуудлаарх хөтөлбөр хамгийн том асуудал болж 2005-2014 оныг “Амьдралын эх сурвалж-Ус” гэсэн 10 жил зарлалаа. Монгол улс 2011 оныг “Усны жил” болгон зарласан нь цагаа олсон хэрэг.

Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал

Бидний эх орон азаар ус багатай ч биш, арвин ч биш дунд хавьд ордог ард түмэн. Хуваарьлагдсан байдал нь харилцан өөр. Бурхан бидэндээ Хангайдаа гадаргын ус ахиу, говьдоо гүний ус овоо хайрлажээ. Нэг хүнд оногдох усаараа хангалттай өндөр үзүүлтэй ч экосистем нь ихэд эмзэг. Монгол орны усны нийт нөөцийн хэмжээ 608,000 сая шоо метр жил байгаа нь дэлхийн цэвэр усны нөөцийн 0.000000044 %-г эзэлнэ. Үүнээс газрын доорх усны нөөц 10.800 сая шоо метржил буюу монголын нийт нөөцийн 1.96%.Энэ нөөцөөс ашиглаж болох нь 5.600 сая шоо метржил. Хамгийн сүүлийн хайгуулын мэдээг нэгтгэвэл Монгол орны хэмжээнд 207 газрын доорх  ордод 925787 шоо метрхоног байгаа нь ашиглаж болох нөөцийн 4.5 % болж байна.
Улсын хэмжээнд /2008 -2010 оны байдлаар / нийт ус хэрэглээ – 565,5 сая м3 /жил байгаа бол үүний 80% буюу 452,4 сая м3/жил  нь газрын доорхи усаар хангаж байна.

Гэтэл манай орны нийт усны нөөцийн 34.6 шоо км- нь гол мөрөн, 500 шоо км–нь нуур, тойромд, 62.9 шоокм мөнхцас, мөсөн гол тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл усны нийт нөөцийн 90% гаруйг гадаргуугийн ус эзэлж байна. Үүнээс ашиглаж болох нөөцийг тогтоох аргачлал тогтоосон байдал одоогоор бүрэн шийдэгдээгүй гэж болно.

Та бүхэн дээрх арифметикаас харахад нэг парадокс харагдаж байгаа биз.
Монгол орны усны нөөцийн өнөөгийн харьцааг харахад нийт усны нөөцийн 90 гаруй хувь байгалийн усны эргэлтийн нөлөөгөөр түргэн нөхөгдөн сэргэдэг дээр нь усны 80-аад хувь нь гадагш урсан гардаг гадаргын усны 10 % хүрэхгүйг нь ашиглаж байна.
Харин нийт нөөцийн 1.96% хүрэхтэй үгүйтэйг эзэлдэг,зарим нь үүссэн  шигээ олон арван мянга магадгүй олон сая жилд нөхөгддөг, зарим нь хэзээ ч нөхөгдөхгүйгазрын доорх усаар хэрэгцээнийхээ 80-90%-ийг хангаж байна.

Энэ нь хэд хэдэн шалтгаантай байхыг албан бусаар дүгнэвэл:

  • Сибирийн том голуудын эх үүсвэр Монголоос эхтэй байдагтай уялдан СССР-ын үеийн бодлогоор газрын доорх усыг нь илүү хайж олж өгөх, хэрэглүүлэх,  гадаргын усыг нь хөндөхгүй байхбодлого байсныг үгүйсгэхгүй.
  • Газар доорх цэнгэг сайн хадгалагдсан усны ордыг амарчлан ашиглах сэтгэлгээ хаа сайгүй байгаатай холбоотой.

Ус ашиглалтын хэтийн төлөв, нөөцөд  анхаарах асуудал

Манай улсын хүн амын тал орчим нь амьдардаг Туулын сав газрын ус хангамж, төлөв байдлын талаар өдөр бүр мэдээлэгдэж байгаа тул орхиод онцгой анхаарал татаж байгаа өмнөд мужтай холбоотой хэсгээс танилцуулъя.

Монгол орны газрын доорх усны нөөцийн хайгуул, илэрсэн ордуудын ихээхэн хэсэг нь өмнөд говийн мужид хамрагдаж байна.Өмнөд говийн бүсэд стратегийн 3 том орд үйлдвэрийн томоохон парк байгуулагдахаар төлөвлөсөн нь усны асуудлыг анхаарлын төвд авч ирж байгаа юм.

Өмнөд говийн бүс нутгийн одоогийн ба ойрын ирээдүйн усан хангамжийн гол эх үүсвэр газрын доорхи ус байна.

Өмнөд говийн стратегийн ордууд үйлдвэрийн парк байгуулах бүсийн ус хэрэглээний хэтийн хандлага, одоо байгаа нөөцийг харьцуулан 3 жишээ гаргая.

  • Оюу толгойн ордыг ашиглахад үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1250 лс ус хэрэгтэй болно. Хамгийн ойрхон ашиглахаар төлөвлөсөн газрын доорх усны орд болох “Гүний хоолойн” газрын доорх усны ордын нөөц 870 лс буюу 75 168 м3хоногоор нөөцийг баталсан. Цаашид үүсэх хэрэгцээг хангах асуудлыг газрын доорх усны хяналтын мэдээлэл, нөөцийн шинэчилсэн хайгуул, алсын зайд дамжуулсан гадаргуугийн усны нөөцөөс хангах зэрэг асуудал 2015 оноос яригдах юм.
  • Таван толгойн нүүрсний ордыг ашиглахад 920 лс буюу 82 166 м3хоног ус шаардагдах бол энэ хавьд 200 км радиуст байгаа нийт ордын хэмжээ 760 лс буюу 68000 м3хоног нөөцтэй байна. Хэрвээ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.4-ын дагуу газрын доорх цэнгэг усны ордуудыг зөвхөн ундааны зориулалтаар ашиглана гэвэл Таван толгой орчмын хамгийн гол нөөц “Балгасын улаан нуур” болон хэд хэдэн ордын нөөц яваандаа үйлдвэрлэлийн ашиглалтаас хасагдах магадлал өндөр байгаа.
  • Сайншанд-замын –Үүдийн бүс нутгийн ус хэрэглээ ойрын 20 орчим жилд 554 мянган м3хоног гэж үзэж байгаа бол газрын доорх усны тогтоогдсон нөөц 409 мянган м3хоног байгаа нь 145 мянган м3хоногийн хомсдол байна гэсэн үг.

Энэ бүхнээс үүдэн монгол орны хөгжлийн томоохон шийдлийг дан ганц газрын доорх усаар шийдэх нь харалган алхам болох нь тодорхой байна. Юуны өмнө үүнийг шийдэхийн тулд Засгийн газраас дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

  1. Өмнөд говийн бүсд газрын доорх усны нарийвчилсан хайгуул хийж, ашиглалтын нөөцийг нарийвчлан тогтоох
  2. 2010 онд батлагдсан “Ус хөтөлбөр”-т суусан алсын зайд гадаргуугийн усыг нөөцлөн дамжуулах төслүүдийн ТЭЗҮ-ийг хийх ажлыг түргэвчлэх
  3. Хосолмол байдлаар ашиглаж эхлэх гэсэн 3 стратегийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Монгол улсын өнөөгийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд усны талаар түүхэнд байгаагүй том шийдэл болох 2010 оны 24 дүгээр тогтоолоор баталсан“УС ХӨТӨЛБӨР”-, МУ-ын ЗГ-ын“Ус Үндэсний Хөтөлбөрийг Хэрэгжүүлэх Үйл Ажиллагааны Төлөвлөгөө” батлах тухай 304 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлж эхэлснээр дээрх ажлууд шат дараатайгаар шийдэгдэж эхэлнэ.

Энэ хөтөлбөр хэрэгжснээр стратегийн зорилтын хүрээнд 67 багц нийтдээ 287 орчим арга хэмжээ хэрэгжин, гарах зардлыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд 3.026 триллион төгрөгийн төсөл хэргэжих юм. Энэхүү зардлын ихэнхи хувь буюу 60% орчимд гадаргуугийн усанд урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, алсын зайд дамжуулан хүргэх томоохон төслүүдэд зарцуулагдахаар байгаа ба энэхүү график төлөвлөгөөний дагуу 2015 онд  “Ус” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 68%-д хүрэх дүр зураг харагдаж,дээрх ус ашиглалтын гаж хуваарьлалтыг засахад томоохон үүрэг гүйцэтгэнэ.

Усны экологи-эдийн засгийн үнэлгээний асуудлаар

Монгол улс зах зээлийн харилцаанд орсноор эрчим хүч, шатахуун, дулаан, экспортын түүхий эдийн борлуултын үнүүд чөлөөлөгдөж зах зээлийн үнэд шилжсэнээр ашигтай ажиллаж байна. Нийтийн тээврийн үнэ ч зохистой зохицуулагдаж байна.

Хамгийн харамсалтай нь юугаар ч орлуулшгүй эрдэнэ усны маань экологийн үнэлэмж болох ус бохирдуулсны төлбөр, усны нөөцөд учруулсан хохиролын үнэ, ус рашаан ашигласны төлбөр, бохир ус цэвэрлэсний төлбөр зах зээлд шилжиж чадсангүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үр ашигтай харилцаанд ороогүйгээр өнөөдөр бүх хот суурингийн Ус суваг, цэвэрлэх байгууламжууд хасах баланстай ажиллаж, устай холбоотой аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босож чадахгүй, өргүүлж тэтгүүлэх нь холгүй байна.

Би зөвхөн өөр орны усны борлуултын үнийг өөрийнхтэйгээ харьцуулан бодит жишээ татъя

  • АНУ-ын Ориган мужид эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг миний танил Денис 3ам бүлтэй хоногт дундажаар 400 галлон буюу 1500л ус хэрэглэжсард 34$ буюу 48 000 төгрөг төлж байна.
  • Токиод амьдардаг миний танил Ишимото сан эхнэр хүүхэдтэйгээ хоногт 200 иен сард 6000 иен ойролцоогоор 60 000орчим төгрөг төлдөгийг надад үзүүлсэн бол,
  • Монголд манайх 3 ам бүл энэ сард усны төлбөрт 2100 төгрөг төлсөн байна.
  • Энэ тоо Германд тонн ус 3.02 $  бөгөөд цэвэрч боловч тооцоотой немцүүд манайх шиг хоногт нэг хүн 340л биш  200 л ус хэрэглэдэг гэвэл 3 бүлтэй айл сард 18 000 л ус хэрэглэвэл 54.2 $ буюу 70 000 мянган төгрөгтөлж байна.

Тэгвэл манайх Америкаас 24 дахин, японоос 30 дахин, Германаас 35 дахин бага мөнгө төлж байна. Бас 50-100 % хүртэл чөлөөлдөг гэж байгаа. Дээрх орнууд манайхыг бодоход усан дотор байдаг орнууд . Энэ бол зөвхөн усны хэрэглээний үнэ.
Гэтэл манай улс олз ашиг олох зорилгоор усыг ашиглаж байгаа уул уурхай, үйлдвэр, газар тариаланд ашиглалтын үнэ нь тонн тутамд 11 центээр өгдөг. Энэхүү зохисгүй байдлыг арилгахын тулд 2008 онд ЗГ-ын 47 дугаар тогтоолоор батлагдсан усны 3 хагалбараар ангилан гаргасан үндэслэл, аргачилал муутай “Усны экологи-эдийн засгийн үнэлгээг” хүчингүй болгуулж, БОАЖЯ-ны сайдын шийдвэрээр судалгааны болон ажлын хэсэг гарган, Байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх, ус ашиглаж,хэрэглэсний суурь үнэ цэнийг тогтоох үндэслэл болгон ашиглахаар НҮБ-ын Статистикийн салбараас боловсруулсан “Байгаль орчин, эдийн засгийн Нэгдсэн Дансны Систем” SEEA-3003-т тулгуурлан шинэ үнэлгээ боловсруулж өнгөрсөн 7 хоногийн ЗГ-ын хурлаар батлуулан тогтоол гаргууллаа.
Үнэлгээг Монгол орны нутаг дэвсгэрийг гадаргуугийн болон газрын доорх усны ордын 29 сав тус бүрээр, түүнчлэн рент буюу шилжүүлсэн ба бодит зардлын ялгаа, байгалийн рекраци үзэмж, аялал жуулчлалын, агнуурын ач холбогдол, бохирдол шингээх чадамж, нөхөн сэргээгдэх чадамж, эдийн засгийн ач холбогдол, усны дэд бүтэц, хайгуул судалгаа, мониторингод оруулсан хөрөнгө, экологи-эдийн засгийн итгэлцүүр зэргийг харгалзан гаргаж бусад орны энэ хандлагатай харьцуулан үзэж өргөн барьсан болно.

Энэ нь усны нөөцийг зүй зохистойа шиглах, хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад чухал хөшүүрэг, төлбөр хураамжийн тогтолцоог бэхжүүлэх суурь болж өгөх юм.
Сонирхуулах журмаар зарим ач холбогдол бүхий сав газруудын экологи эдийн засгийн үнэлгээгээр жишээ татвал Монгол орны эдийн засгийн хөгжлийн чухал муж стратегийн 3 орд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суврага орших, үйлдвэрийн парк баригдах Сайншанд-Замын үүдийн хөгжлийн бүс мөн рекрацийн өндөр ач холбогдолтой нэрд гарсан Ганга, Дуут, Дагшин нуур орших Галба-Өөш-Долоодын говийн газрын доор хусны сав газарт усны эклологи-эдийн засгийн суурь үнэлгээнь тонн тутамд гадаргуугийну санд 1420 төгрөг, газрын доорх усанд 3996 төгрөг бол Монголчуудын уса шиглагч, хэрэглэгчдийн тал нь амьдардаг Туулын сав газарт гадаргуугийн усны үнэлгээ 2651 төгрөг, газрын доорх усны үнэлгээ 9440 төгрөг болж байх жишээтэй.

Одоо эдгээр томоохон арга хэмжээ болон баригдах байгууламжуудын ашиглалт, үйл ажиллагааг гарданх эрэгжүүлэх, татвар төлөгчийн мөнгөөр боссон томоохон өмчүүдийн өмчлөлийг хариуцах тогтолцоог цагалдахгүй байгуулах шаардлага байгааг төр засаг анхааралдаа аван ажиллаж байна.

ЗГХА Усны Газрын орлогч дарга Ц.Сосорбарам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж