МАН-ын Бага хурал 28-нд болно

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурал 28-нд болно

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, гурван асуудлыг голчлон хэлэлцжээ.

Тус хурлаас намынхаа Бага хурлыг энэ арваннэгдүгээр сарын 28-нд хийх шийдвэр гаргасан байна. Мөн ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг тус намын дарга С.Батболд ахалж, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх орлогчоор ажиллах аж. Харин сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Я.Содбаатар томилогдсон байна. МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг дөрвөн зөвлөлтэй байх аж. Нийтлэг асуудал эрхэлсэн Ерөнхий зөвлөлийг С.Баяраар ахлуулсан бол, Төрийн захиргаа, хууль эрх зүйн зөвлөлийг Д.Лүндээжанцан, Хөдөө аж ахуй, байгаль орчин, эдийн засгийн хөгжлийнзөвлөлийг Шадар сайд М.Энхболд нар тус тус удирдах юм байна. Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн дараагийн асуудал нь Социнтернд санал хүргүүлэх тухай байлаа хэмээн “Өдрийн шуудан” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж