”Н.Энхбаярын тагнуулыг олохдоо л олно”

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

”Н.Энхбаярын тагнуулыг олохдоо л олно”

МАН-ыг олон удаагийн сонгуульд ороход өөрийн гэсэн тодорхой үүргийг ил далд гүйцэтгэж ирсэн тус намын дэргэдэх санал асуулгын “Прогноз” төвийнхөн маш нууц мэдээллээ МАХН-ын дарга Н.Энхбаярт алдчихжээ. Алдахаар барахгүй, Н.Энх­баяр түүнийг нь өөрийнхөө хэвлэлээр цацаад Мон­голын ард түмний хүртээл болгочихов. Хамгийн ихээр нууцалж байсан нууцаа МАН-ынхан алд­чих­сан гэсэн үг. Ингээд өчигдрөөс эхлэн МАН-ынхан бие биенээ дотроо хардаж эхэлжээ. Хамгийн гол нь залуучуудынхаа эгнээнд сайтар ажиглалт хийж, энэ эгнээнээс гадагшаа мэдээлэл гаргасан гэж тоо­цоолж байгаа гэнэ. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар бол МАН-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга У.Хүрэлсүх “Прогноз”-ын залуусыг нүүр нүд­гүй загнаж, “Та нар энэ мэдээллийг гадагшаа гаргасан эзнийг олж өгөөрэй. Муусайн хулгайчууд аа, Н.Энхбаяр та нарт юу өгсөн юм. Би Энхбаярын тагнуулыг олохдоо л нэг олно” хэмээн цамнаж гарчээ. Энэ нь эртнээс нэр нь унах болсон МАН-ынханд ёстой л тэнгэр нураад ирэх шиг болоод байгаа ажээ. Өндөр зэрэглэлийн нууцлалтай гэг­дэх энэхүү судалгаагаар тэдний гол өрсөлдөгч Ард­чилсан намынхан нийслэлийн нийт иргэдийн 15,4 хувийн санал авсан байхад МАН 13.1 хувь авсан дүнг тэр чигээр нь нийтэлчихжээ.

Тэр ч бүү хэл тэдний бас нэг өрсөлдөгч МАХН нийт ир­гэдийн 6.1 хувийн санал авч МАН-ыг чичрүүлж эхэлсэн нь дээрх судалгаагаар нэгэнт ил болсон байсан юмсанж. Тэ­гэ­хээр намын генсекийн ог­ло харайн босч, орилж хаш­гирах нь аргагүй шүү дээ. Хамгийн гол нь тэд тус судал­гааны төвд Н.Энхбаярын таг­нуул шургалсан байна гэж үзээд залуусаа хардаж, хараа хянал­таа чангаруулаад байгаа гэнэ.

“Прогноз” төв нь одоогоор нэрээ сольж, “Нийгмийн ард­чиллын хүрээлэн” болчихоод байгаа бөгөөд хамгийн гол нь энэхүү судалгааны төв нь МАН-ын сонгуулийн ажлын хамгийн том чиг баримжаа болж өгдөг төдийгүй, тус судалгааны үр дүнгээр тэд олон удаа ялалтыг байгуулж байжээ. МАН-ынхан уламжлал ёсоор ийнхүү өн­гө­рөгч есдүгээр сарын 16-30-ны хооронд нийслэлийн иргэдийн дунд нарийвчилсан судалгаа явуулж, судалгааны жинхэнэ бодит дүн гарч, юу юугүй намынх нь рейтинг унасан дүр зураг гарч л дээ.  Судалгааны дүнг үнэн бодитоор нь олонд хүргэвэл нэгэнт унасан намынх нь нэр хүнд шавар шавхайд хутгалдчих гээд байдаг бо­ло­хоор намаа өндөрт өргөх, су­далгаагаар улстөрийн МАН-ыг бусад намуудын тэргүүн эгнээнд явж байгаагаар “зохион байгуулах” гэж байсан судалгаа нь үнэн мөнөөрөө хэвлэлийн хуудаснаа дурайтал гараад ирэхээр боож үхэх шахах нь аргагүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж