Мөнгөний бодлогыг маргааш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц төслүүдтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгаж дуусав. Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон ч нэгэнтээ ажлын цаг дууссан тул маргааш болгож хойшлууллаа. Ингэснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж