Стив Жобсын ном бэстселлер болж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Стив Жобсын ном бэстселлер болж байна

“Apple”-ийн зохион бүтээгч, үүсгэн байгуулагч Стив Жобсын амьдралын тухай намтарчилсан дурсажмийн ном Америкийн номын зах зээлд шуугиан тарьж байна. Борлуулалтад гарсан эхний долоо хоногт 390 мянган хувь борлогдсон амжилтаараа бэстселлерийн жагсаалтыг хол тасархай тэргүүлж эхэллээ.

Зохиолч Уолтер Исааксон энэхүү номоо 2012 онд хэвлүүлэхэрээр төлөвлөж байсан ч Стив Жобсыг өнгөрсөн сарын 5-нд 56 настайдаа насан өөд болсны дараа төлөвлөгөө өөрчилжээ. Өнгөрсөн сарын 24-нд борлуулалтад гарсан уг номын цахим хувилбар “Amazon”-оор зарагдаж эхлээд байгаа юм. Цаашдаа ч дуулиан шуугиан нь үргэлжилж, оны шилдгээр шалгарах магадлалтай байгаа энэхүү номоор кино хийх эрхийг “Sony” компани хэдийнэ авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж