Бодлоороо удирддаг робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Бодлоороо удирддаг робот бүтээжээ

Япончууд дэлхийд анх удаа бодол санааны хүчээр удирдах боломжтой робот бүтээжээ.

Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Осакагийн хүрээлэн болон Токиогийн их сургуулийн эрдэмтэд хүний тархинд суурилуулах замаар тусгай роботыг удирдах боломжтой бичил суулгац зохион бүтээсэн байна.

Кибернетикийн салбарт эргэлт гаргах энэ шинэ төхөөрөмж нь хүн төрөлхтөнд гайхалтай боломжийг нээж өгнө гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. Эхэндээ уг төхөөрөмжийг саажилттай хүмүүст зориулан бүтээсэн байна.

Тухайлбал, ийм бичил чип тархиндаа суулгасан хүн хиймэл гарын тусламжтайгаар аяганд ус хийх, тэр ч бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэргэнцэр ашиглан явж чадах гэнэ. Эрдэмтэд шинэ бичил төхөөрөмжийг хөгжлийн бэрхшээлтэй 13-аас 66 насны 12 өвчтөнд суулгасан байна. Туршилтын явцад өвчтөнүүдийн робот техникийг бодол санаагаараа удирдан ажиллуулах чадвар нь 90 хувьтай байжээ.

Мэдээжийн хэрэг, роботыг тархиараа залж удирдахын тулд маш их дасгал сургуулилт хийх хэрэгтэй гэнэ. Гэхдээ Японы мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй сая сая иргэдэд ер бусын хосгүй боломжийг нээлээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж