Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

МСНЭ буулт хийлээ

“Шинэ үе, шинэ сэт­гэлгээ” түр хорооныхны нэхэмж­лэхтэй шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх хур­лын танхимд боллоо. Түр хороо­ны дарга, NBS телевизийн захирал С.Наранбаатар, Удир­дах зөвлөлийн гишүүд болох Монголын өдөр тутмын со­нины холбооны гүйцэтгэх захи­рал, “Улс төрийн тойм” сони­ны ерөнхий эрхлэгч Л.Мөнх­баясгалан, ТВ-9 теле­визийн продюссер Д.Төрмөнх, Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Ц.Оюундарь, “Өнөөдөр” со­ни­ны орлогч эрхлэгч С.Бат­баатар, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.От­гон­баяр, ММ агентлагийн ах­лах редактор Д.Оргил нар Сүхбаатар дүүргийн шүү­хэд нэхэмжлэх гаргасан юм. Тэд уг нэхэмжлэхдээ “Мон­голын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ тө­рийн бус байгууллагын ерөн­хийлөгч Т.Баа­­сансүрэн, дэд ерөн­хий­лөгч Д.Заяабат нарыг тус байгууллагын дүрэмд заасны дагуу их хурлаас сонгоогүй хэний шийд­вэрээр уг албан тушаалд томилогдож, бай­гууллагыг төлөөлөх эрхтэй болсон нь тодорхойгүй байна. Иймээс үүнийг хууль бусад тооцуулах, нийт гишүүний хурлыг зарлан хуралдуулахыг гүйцэтгэх хо­роонд даалгах учиртай”  гэж дурьджээ. Шүүх хурлын үеэр нэхэмжлэгч талыг төлөөлөн өмгөөлөгч Г.Мөнхбат оролцсон юм. Ха­рин хариуцагч талыг тө­лөөлөн өмгөөлөгч Я.Ням­­жав, Т.Гомбосүрэн, Мон­голын сэт­гүүлч­дийн нэгд­сэн эвлэ­лийн ерөнхийлөгч Т.Баа­сан­сү­рэн болон гүйцэтгэх хорооны гишүүд ирсэн байв.

Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баас­ансүрэн “Би ерөнхийлөгч биш, үүрэг гүйцэтгэгч” хэмээн тодот­гож байсан юм. Шүүх хурлын үеэр нэхэмжлэгч талын өмгөөлөгч Г.Мөнх­бат “Ха­риуцагчийн зүгээс ирүүлсэн хариу тайлбар, нотлох ба­рим­туудтай хол­­боотой зарим би­чиг­тэй бү­рэн та­нилцаагүй байна. Мөн нэхэмж­лэгчийн зүгээс шаардлагыг нэ­мэгдүүлж мэднэ. Тиймээс бид Улсын бүрт­гэлийн ерөнхий газрын лавлагаа бү­хий нотлох баримтыг авах хүсэлтэй байна. Шүүх хурлыг то­дорхой хугацаагаар хойшлуулж өг­нө үү” гэв. Харин хариуцагч та­лын өмгөөлөгч Я.Нямжав “Бидний явуулсан тайлбар материалтай та­нил­­цаж амжсангүй гэдгээр шүүх хурлыг хойшлуулах үндэслэлгүй гэж бодож байна. МСНЭ-ийн их хурал энэ сарын 25-нд болно. Тодорхой асуудлаа их хурлаараа хэлэлцэх бо­ломжтой. Ер нь иргэний хэргийг аль болох эвлэрэх, зөвшилцөх замаар шийдвэрлэх хэрэгтэй” хэмээлээ. Т.Баасансүрэн “Миний хувьд түр хо­роо­ныхонтой зөвшилцөх бодолтой байна” гэсэн юм. Түүнийг ингэж хэлсний дараа шүүгч нэхэмжлэгч талаас “Хариуцагч тал эвлэрье хэмээж байна. Та бүхэн хүлээн зөвшөөрч байна уу” гэхэд Г.Мөнх­бат өмгөөлөгч “Эвлэрэх талаар ярилцаж болно. Гэхдээ эв­лэрс­ний дараах нөхцөл байдлыг бодолцох учиртай. Бидний хувьд Т.Баа­сансүрэнг ерөнхийлөгчөөр сон­го­сон үйл явц нь хууль бус уу, үгүй юү гэдгийг нотолж өгөөч гэдэг асуудлыг л тавьж байгаа. Түүнээс биш Т.Баасансүрэн ерөнхийлөгч рүү дайраад байгаа юм биш” хэмээв. Нэхэмжлэгч талаас энэ сард болох их хуралд нийт ги­шүү­дийг оролцуулах хэрэгтэй гэж байгаа. Гэтэл үүнийг нь МСНЭ-ийнхэн боломжгүй хэмээн үзээд буй юм. Учир нь тэд “Их хурлаар нийт гишүүдийг оролцуулах хөрөнгө мөн­гөний бололцоо байхгүй. Тэднээс сонгогдсон төлөөлөгчид орол­цох боломжтой” гэлээ. Энэ үеэр “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хорооны Удирдах зөвлөлийн ги­шүүн “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрх­лэгч Л.Мөнхбаясгалан “Бид нийт гишүүдийг оролцуулах хэрэгтэй гэж бай­гаагийн учир нь УИХ-аар одоо Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуу­­лийн төслийг хэлэлцэх гэж байна. Иймээс гишүүн бүр өөрсдийн дуу хоолойгоор эр­­хийнхээ талаар дуугармаар бай­на. Мөн үйлдвэрчний эвлэлээ бай­гуулъя. Тэгэхгүй бол их хурлаар зү­гээр л дарга нарыг томилох, тэдэнд зо­риулсан дүрмийн өөрчлөлтийг хэлэл­­цэх гээд байна. Бас сан­хүү­гийн асуудлыг ярьж байна. Миний хувьд асуудал байхгүй гэж бодож байна. Учир нь 100 гаруй сэтгүүлч ярилцаад түр хороо байгуулсны дараа хандивын аян эхлүүлсэн. Тиймээс нийт гишүүдийг оролцуулсан хурал хийхийн тулд хандив цуглуулж яагаад болохгүй гэж” хэмээв.
“Иргэний хэрэг үүсгэсэн тохиол­долд хэргийг хоёр сарын дотор шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл одоо сар гаруй хугацаа өнгөрчихлөө. Тий­мээс өнөөдөр /өчигдөр/ шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн шүүгч хурлын үеэр хэлж байлаа. Харин талууд “Ярилцаж, зөвшилцөх боломжтой. Гэхдээ тодорхой хугацаа хэрэгтэй” гэснээр шүүх хурлыг энэ сарын 18 хүртэл хойшлууллаа. Мөн шүүгч “Ийм шийдвэр гаргахдаа нэ­хэмжлэгч тал нотлох баримттай танилцах нь зүйтэй. УБЕГ-аас лавлагаа авах хэрэгтэй” гэдэг үүднээс хойшлуулсан болохыг хэллээ.  


Шүүх хурлын үеэр МСНЭ-ийн ерөн­хийлөгч Т.Баасансүрэнгийн байр суурийг сонирхлоо.


-МСНЭ “Сэтгүүлчдээ хам­гаалж чад­даггүй, үйл ажиллагаа нь муу” хэмээх шүүмжлэлд байнга өртдөг. Энэ ч утгаараа түр хороо байгуулагдан ажиллаж байгаа шүү дээ. Энэ талаар та байр сууриа илэр­хийлэхгүй юү?

-МСНЭ-ийн гүйцэтгэх хорооны­хон түр хорооныхонтой гурван удаа уулзахдаа зөвшилцөж, тохи­рол­­­цож байсан. Энэ удаа бид мөн эв­лэрэх, зөвшилцөх санал тави­лаа. МСНЭ сайн, муу ажиллаж бай­гааг сэтгүүлчид л мэднэ. Хэрэв сэт­гүүлчид сайн ажиллаж байгаа бол сайн гэсэн үг. Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэл сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө олон зүйлийг хийж байгаа. Тэднийг орон сууцны зээлд хамруулах, 40, 50 сэт­гүүлчдэд гэр өгөх гэх зэрэг ажлыг хийж байна. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой гэрээ байгуулан сэтгүүлчдийн эрх аш­гийг Монголын болон олон ул­сын хэмжээнд хамгаалах талаар ажил­лаж байгаа. Түр хорооныхон сэтгүүлч­дийн эвлэлийг сайжруулах санал гар­гаж буйг зөв гэж боддог.

-Түр хорооныхны тавьж бай­гаа саналыг хүлээж авах боломж­гүй гэж үү?

-Тэд МСНЭ-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг хууль бусаар томилсон гэж үзэж байгаа юм билээ. Манай гүйцэтгэх хороо, хяналтын зөвлөл бол эрх залгамжлагчийн тухай асуудал гэж бодож байгаа. Учир нь Д.Сарангэрэл даргын албыг дэд дарга болох би залгамжлан ажиллаж байна. Иймээс энэ бүхэн хуулийн дагуу юм. Харин нийт сэтгүүлчдийг төлөөлсөн төлөөлөгчид их хуралд оролцох боломжтой. Түүнээс биш нийт гишүүдийг оролцуулах боломж байхгүй.

Түр хорооны Удирдах зөвлө­лийн гишүүн “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнх­баясгалангаас МСНЭ-тэй зөв­шилцөх боломж бай­гаа эсэх талаар тодруулахад “МСНЭ-ийн зүгээс бидэнтэй эв­лэрэх саналыг шүүх хурлын үеэр тавьсан. Шүүгч эвлэрэх боломжийг 14 хо­ногийн хугацаатай гаргаж өглөө. Бид эвлэрэх талаас нь ярилцах болно” гэсэн юм.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж