Марсиане баг эх дэлхийд эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

Марсиане баг эх дэлхийд эргэн ирлээ

Шинжлэх ухааны
өвөрмөц туршилтад оролцогчид өчигдөр туршилтын хугацаагаа дуусгасан тухай РИА
Новости мэдээлэв. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй олон улсын
Марс-500 баг нэг жил зургаан сарын хугацаанд Оросын
Шинжлэх Ухааны Академийн анагаах, биологийн хүрээлэнгийн тусгай туршилтад
байсан юм.

ОХУ, Хятад, Франц
болон Италийн сансрын хөлгийн инженер, туршин нисэгч нар Ангараг гаригийн бодит
нөхцөлтэй ихэд ойр туршилтийн байдалд шинжилгээ хийн ажилласан ажээ. Жингүйдэл
байгаагүйгээс биш туршилт сансрын нислэгтэй маш адил нөхцөлд хийгдсэн аж. Туршилтын
гол зорилго нь сэтгэл зүйн тэвчээрийг шалгах байсан бөгөөд оролцогчид энэ
даалгаврыг амжилттай биелүүлсэн байна. Туршилтыг удирдсан анагаахын ухааны
доктор А.Суворов хэлэхдээ Ангараг гариг руу нисээд эргэж ирэх хугацааг хүн
тайван хүлээж авна гэдэгт бид итгэлтэй боллоо гэжээ. Харин одоо эрдэмтдэд
Ангараг гариг руу нисэх сансрын нисэгчдийг хэрхэн сансрын хэт туяанаас
хамгаалах вэ гэдэг асуудлыг шийдэх үлдээд байгаа юм.

Марс-500 багийн гишүүд арваннэгдүгээр сарын
найманд хэвлэлийн бага хурал хийлгэхээр төлөвлөөд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж