“Adidas” хакерын халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

“Adidas” хакерын халдлагад өртжээ

Германы спорт хувцас хэрэглэлийн “Adidas” фирмийн вэб сайтад хакерууд халдсанаас сайтаа түр хаахаар болсон байна. Халдлага энэ сарын 3-нд гарсан гэж фирмээс мэдэгджээ. Хэдийгээр үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан баримт байхгүй боловч сайтыг хакеруудын халдлагаас хамгаалах арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн байна. Энэ оны эхээр “Sony” корпораци мөн хэд хэдэн удаа хакеруудын халдлагад өртсөн юм. “Adidas” албан ёсны вэб сайтдаа халдлагаас хамгаалах нэмэлт тохиргоо хийж, шинэчлэн гаргах гэж байгаа ажээ. “Adidas”  мэдэгдэлдээ “Үйлчлүүлэгчдийн хувийн нууц, мэдээлэл, аюулгүй байдлыг хангахаас илүү чухал зүйл байхгүй” гэсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Sony” корпорацийн “PlayStation” сүлжээний 77 сая хэрэглэгчийн хувийн нууц мэдээлэлд халдсан хэрэг гарсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж