Ерөнхийлөгчид ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид ханджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн Улсын хяналтын байцаагч, шадар ахмад Л.Цэрэндорж, иргэн Э.Байгалмаа  нараас  тус дүүргийн 12 дугаар хороо долдугаар хэсэгт гарсан гал түймрийн аюулаас нялх балчир хүүхдүүдийн амийг аварсан иргэн Б.Золжаргалд талархал ирүүлжээ.

Иргэн Б.Золжаргал нь  Налайх дүүргийн Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн учраас түүний энэ эрэлхэг зоригийг төрийн зүгээс үнэлүүлэх болно гэдгийг нийслэлийн Ардчилсан  хүчний холбооны  Ерөнхий зохицуулагч  Ж.Батзандан хэлсэн байна. Галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан Б.Золжаргалд “Шударга журам” медаль олгуулахаар  нийслэлийн Ардчилсан  хүчний холбооноос  Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан байна.    

Д.ОЮУН  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж