Ирина Шейк MTV наадмыг чимэв

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Ирина Шейк MTV наадмыг чимэв

Ирландын Бельфаст хотноо болсон Европын MTV хөгжмийн наадмыг загвар өмсөгч Бар Рафаэли, Ирина Шейк нар хөтөлсөн нь наадмыг улам сонирхолтой болгожээ. Хоёр бүсгүйн өмссөн давтагдашгүй загвартай хар даашинзнаас илүү урт гоолиг хөлнөөс бүгд харцаа ч салгаж чадахгүй байжээ. MTV хөгжмийн наадмын бараг бүх шагналыг “хамсан” дуучин Lady Gaga хүртэл тэдний гоо үзэсгэлэнг биширч, сөгдөн адис авсан гэнэ. 25 настай Оросын гоо бүсгүй Ирина Шейкийг харсан хүмүүс хөлбөмбөгийн супер од Кристиан Рональдод атаархаж байсан нь гарцаагүй. Хөлбөмбөгч Оросын гоо бүсгүйтэй яаран сүй тавих шалтгаан байсан бололтой. Наадмын зохион байгуулагчид гоо бүсгүйчүүдийг хөтлөгчөөр сонгосондоо сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж