З.Энхболд засрахгүй ээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

З.Энхболд засрахгүй ээ

Өнгөрсөн долоо хоногт “Зууны манлай” нийтлэлч Баабар З.Энхболд гишүүнд нэг сануулга өгсөн дөө. “Тэр дагуулж яваа хүмүүсийг нь хар даа. Улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир…” гэж ирж байгаад “З.Энхболд ч бас гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ” хэмээн бичсэн байсан.

Харин З.Энхболд гишүүн түүнд нь огт эмзэглээгүй бололтой. Тэр ч байтугай бүр адарч байгаа юм шиг нөгөө муу “ярьдаг бөх”, “баян горхины далайн дээрэмчин” хоёроо холбоотой юм шиг хөтөлж очоод телевизийн шууд нэвтрүүлэг, сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгт гурвуулаа оров. Амлалт нэхэх ард түмний холбооныхонтой шүү.

Ингэхэд Баабар, З.Энхболд хоёрын хэн нь хэнийгээ “дөнгөөд” явна аа…


Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж