Исламистууд Нигерид довтолж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Исламистууд Нигерид довтолж байна

Нигерид хийсэн дэлбэрэлтүүдийн улмаас  хамгийн сүүлийн мэдээгээр 150 гаруй хүн хохиров. “Боку Харам” гэх исламын хэт даврагчдын бүлгийнхэн Даматуру хотод цөмрөн орж христийн шашны сүм хийд ба цагдаагийн газруудыг бут ниргэжээ.

Мөн нийслэл Лагос хотод нь шөнөжин буу­далцаж, хотынхон тэндээс зугтан гарцгааж бай­на. Үүний өмнөхөн “Боко Харам” бүлгийнхэн Май­дугури хотод довтолжээ. Нигерийн эрх баригчид Ид Аль-Адха гэх тахил өргөх баярын өмнө  исламын хэт даврагчдын довтолгоон явагдана хэмээн бэлтгэж байна. Исламын хэт даврагчдын гол зорилго нь тус улсын  лалын шашинтай хойд хэсгийг таслан тусгаарлах явдал юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж