Нефть дамжуулах хоолой барихыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Нефть дамжуулах хоолой барихыг эсэргүүцэв

Улс хоорондын нефть дамжуулах хоолой барих Keystone XL төслийг эсэргүүцсэн мянга мянган хүн өчигдөр Цагаан ордны гадаа эсэргүүцлийн жагсаал хийлээ.  Цагаан ордноос холгүй орших Лафайет талбай дээр цугларсан 8000 орчим иргэд нефть дамжуулах хоолой барих нь байгаль орчинд хохиролтой гэсэн уриалга барьцгаасан байсан аж. Жагсагчдын дунд жүжигчин Марк Руффало, 1997 оны Нобелийн энхтайвны шагналт Жоди Уильямс нарын алдартнууд байсан гэнэ. Тэд Лафайет талбайгаас Цагаан ордныг чиглэж гар гараасаа барилцан Цагаан ордныг бүсэлсэн байна. Улс хооронд нефть дамжуулах хоолой барих Keystone XL нэртэй төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг АНУ-ын Төрийн Департмент яг энэ цаг мөчид хэлэлцэж байгаа юм. Уг төсөл хэрэгжвэл Хьюстон, Порт Артур хотод байрлах нефть боловсруулах үйлдвэр түүхий эдээс Канадаас татах боломжтой болох аж. Харин эсэргүүцэгчид болохоор Монтана, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Оклахома, Техас мужийн нутгаар дайран өнгөрөх энэ хоолой алан хядагчид, АНУ-д дайсагнагчдын бай болж хувирвал гарах хохирол нь үнэлшгүй байх болно гэж анхааруулж байгаа юм. Иргэдийг ийнхүү байгаль орчныхоо төлөө тэмцэж байхад Ерөнхийлөгч Б.Обама Виржини мужид гольф тоглож байжээ. 

Х.Сайхан

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж