Даниэль Никарагуагийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Даниэль Никарагуагийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Никарагуагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Даниэль Ортега ялалт байгуулж энэ суудалд гурав дахь удаагаа улиран суух болжээ. Тус улсын сонгуулийн төв комиссын мэдээлснээр, сонгогчдын саналын 85 хувийг тоолооод байхад Д.Ортега 62 хувийн санал аваад байв. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч Хараат бус либераль намаас нэр дэвшсэн Фабио Гадеа 30.9 хувийн санал авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн явагдсан Парламентын сонгуульд Д.Ортегагийн харьяалагдаж байсан Сандинистийн үндэсний чөлөөлөх фронт нам ялалт байгуулжээ. Тус байгууллага сонгогчдын 61 хувийн саналыг авсан аж.

Даниэль Ортега нь барууны орнуудыг эсэргүүцэх үзэлтэй нэгэн бөгөөд Уго Чавес, М.Каддафи зэрэг удирдагчидтай дотно нөхөрлөж, ливи андаа улсад нь ирж хоргодохыг зөвшөөрнө гэж мэдэгдэж байв. Мөн ОХУ-аас өөр улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Гүрж хийгээд тэдний холбоотнуудын дургүйцлийг хүргэж байв. Тэрбээр 1985-1990 оны хооронд анх удаа улс орноо толгойлж байсан бөгөөд 2006 онд дахин сонгогдсон юм. Түүний удирдлага дор Никарагуагийн эдийн засаг 25 хувиар өссөн юм.

Х.Сайхан
 

http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж