Манангаар ус хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Манангаар ус хийж байна

Африкийн Лимпопо мужид агаарыг шүүн, манангаас ус гаргах боломжтой системийг суурилуулжээ. Улмаар үргэлж манан, будантай байдаг тус суурингийн иргэдийн ундны усны хэрэгцээг хангах шинэ аргыг олсон байна. Агаарт загасны тор шиг нүхтэй, өргөнөөрөө дөрвөн метр орчим  төхөөрөмжийг  суурилуулжээ. Албаныхны мэдээллээр агаарт суурилуулснаар мананг шахаж, ус гаргадаг бөгөөд өдгөө туршилтын хэлбэртээ явж байгаа юм. Туршилтын үеийн тооцооллоор энэ маягаар хоногтоо л гэхэд 2500 литр усыг гарган авч байна.

Энэ мужид цэвэр усны хомсдол ихээр нүүрлээд байгаа бөгөөд зарим иргэд нь худгаас бохир ус уухдаа хүрээд байгаа аж. Энэ төхөөрөмж амжилттай туршигдвал тус мужийн дунд сургуулийнхны ундны хэрэгцээг түлхүү хангах юм байна.

Б.Золзаяа

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж