Хунтайж Харри цэргийн баазад

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Хунтайж Харри цэргийн баазад

Хунтайж Харри хоёр сарын зэвсгийн эрдмийн сургалтад суухаар АНУ-ын Аризона мужийн Gila Bend хэмээх жижигхэн хотод очжээ. 1,700 орчим оршин суугчдын дийлэнх нь Христийн шашинтнууд байдаг хотын дарга Рой Хенри гэгч шоу цэнгээнд дуртай хан хүүд хотыг нь бужигнуулчихгүй байхыг анхааруулсан гэнэ. Хунтайж Харри Gila Bend хотын цэргийн нисэх баазад 12 долоо хоногийн сургалтад суух юм. Хотын дарга хунтайж Харрид “Манай хот цэнгээний газар биш” гэжээ. Түүнээс гадна хотын дарга хунтайжийг хөөрхөн охидоос холуур явахыг анхааруулсан гэнэ. Тэрбээр охидын аавууд таныг хунтайж гэж харж үзэхгүй, тийм ч эелдэг хүмүүс биш гэж сануулсан байна.
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж