Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль (1998 он)

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль (1998 он)

1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх төслийг Засгийн газар /Хууль зүй, дотоод хэргийн яам/ болон Ерөнхийлөгчийн зүгээс тус тусдаа боловсруулаад байгаа билээ. Анхны хувилбар буюу одоогийн хэрэгжүүлж буй /1998 онд баталсан/ Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай гэгдэх цомхон хуулийг танилцуулж байна. 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр.                              Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

  • Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд зааасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино.

2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах

  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

З дугаар зүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох

    З.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй.

    3.2. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй..

4 дүгээр зүйл. Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох

  • Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж