“Дакар Ралли 2012”-ын маршрутыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

“Дакар Ралли 2012”-ын маршрутыг танилцуулав

Дакар Ралли-2012 уралдааны маршрутыг Парис хотноо албан ёсоор танилцууллаа. Уралдаан дөрөв дэх жилдээ Аргентины Буэнос-Айрос хотын ойролцоо гараагаа хийх нь. 33 дахь удаагийн Дакар Ралли Өмнөд Америкийн нутгаар зохион байгуулагдана. Дөрөв дэх жилдээ тус бүс нутагт болох энэ уралдаан Перугийн нутгаар дайрах бөгөөд ингэснээр Дакар Раллигийн мөр гарах 27 дахь улс нь болж байна. 1979 оноос эхтэй тус уралдаан 26 улсын нутгийг хамарчээ. Ирэх жилийн хувьд 465 тээврийн хэрэгсэл оролцох бөгөөд энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 15 хувиар их байгаа юм. Уралдаан Аргентины Мар де Платагаас эхэлнэ. 2004, 2005 болон 2007 онд суудлын автомашины ангилалд тэргүүлж байсан Стивен Петерхансель тусгайлан Перугийн талаар ярилаа. “Уралдааны сүүлийн гурван гараа хамгийн хүнд байх болов уу. Элсэн цөл дундуур үргэлжилнэ. Зам байхгүй ч байж болох юм” гэжээ. Петерхансель ирэх жил “Мини” багаас уралдана. Нани Рома ч мөн 2004 онд хүртэж байсан цомоо ихэрлүүлэхийг хүсч байна. Өмнө нь мотоциклийн ангилалд уралдаж байсан Рома одоо суудлын автомашины ангилалд хүчээ сорьж байгаа. Энэ жилийн Дакар Ралли 2012 оны нэгдүгээр сарын 1-нд өдөр эхэлж, 14 хоногийн дараа өндөрлөнө. Энэ хугацаанд тамирчид 8400 гаруй км хүнд хэцүү замыг туулах юм. Андийн нуруу болон Атакамагийн цол уламлал ёсоор маршрутад оржээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж