Шакира алдрын одтой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Шакира алдрын одтой боллоо

Дэлхийн попын ертөнцөд бэлхүүсний бүжгийн хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн Колумбын  шаргал үст дуучин бүсгүй Шакира өчигдөр Холливудын алдрын гудамжинд нэрээ мөнхөлж, нэрийн одтой боллоо.  Колумбын дуучин, хөгжимчин, продюсер, бүжигчин Шакира 1996 онд “Pies Descalzos” цомгоо гаргасан нь Латин Америк болон Испанид алдаршиж, түүнд алдар хүнд авчирсан юм. 1998 онд гаргасан “Dуnde Estбn Los Ladrones?” цомог нь “Роллинг Стоун”, “Олл Мюзик Гайд”, “Биллборд” зэргээс маш өндөр үнэлгээ авч, испаниар ярьдаггүй улсууд, ялангуяа АНУ-д түүнийг сонсогчдын тоо хурдацтай өсчээ. 2001 онд англи хэлээр гаргасан “Laundry Service” цомгийнхоо "Whenever, Wherever" дууны клипийг хийлгэж, цомог нь ч амжилттай борлогдож, дэлхий даяар 20 сая гаруй хувь худалдаалагдсан байна. Дөрвөн жилийн дараа Шакира “Fijaciуn Oral Vol. 1” болон “Oral Fixation Vol. 2” хэмээх хоёр ч цомог зэрэг шахуу гаргаж байв. Эдгээр цомгууд нь ч амжилтад хүрч, ялангуяа "Hips Don"t Lie" хэмээх дуу нь 21-р зууны эхэн үеийн хамгийн шилдэг хитүүдийн нэг болсон билээ.

Шакира Грэммийн шагнал хоёр, найман удаагийн Латин Грэммийн шагнал хүртэж, “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж байв. BMI компанийн тооцоолсноор дэлхий даяар түүний 60 сая гаруй цомог борлогдсон бөгөөд тэрбээр Колумбын түүхэн дэх хамгийн амжилттай дуучин юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж