Спортын амжилт гаргасан оюутнуудад тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Спортын амжилт гаргасан оюутнуудад тэтгэлэг олгоно

Сурлага, спортын өндөр амжилт гаргасан оюутнуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир спортын газрын даргын нэрэмжит тэтгэлэг олгохоор боллоо. Үүний тулд дотоодын Биеийн тамирын дээд сургуулиудын өдрийн ангид гурваас дээш голч дүнтэй суралцаж байгаа, эсвэл дэлхий, тивийн оюутны уралдаан тэмцээнээс медаль хүртсэн байх болзол тавьсан ажээ.

Зохих болзол хангасан анхны оюутан-тамирчдад БТСГ-ын дарга Ч.Наранбаатарын гарын үсэг бүхий өргөмжлөл, тус бүр 300 мянган төгрөгийн тэтгэлгийг энэ оны сүүлчээр гардуулах юм байна. Ийнхүү тэтгэлэг олгохоор шийдвэрлэснээ өнөөдөр (11-р сарын 9-нд) БТДС-ийн удирдлагуудад мэдээллээ.

Дашрамд сонирхуулахад, манай улсад УБИС-ийн БТДС-аас гадна Үндэсний БТДС, Шонхор, Их шавийн, Аварга, Мон-Алтиус зэрэг зургаан дээд сургууль ажиллаж байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж