Нүүрснээс шингэн түлш гаргаж, хараат бус болно

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Нүүрснээс шингэн түлш гаргаж, хараат бус болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нефтийн бүтээгдэхүүнийн хувьд Монгол Улс хэзээ гадаадаас хараат бус болохыг тодрууллаа. Мөн АИ-92 авто бензин литр тутамдаа 30 төгрөгөөр нэмэгдэх болсон нь ямар шалтгаантай холбоотойг лавлав.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын тайлбараас үзвэл Монгол Улс нүүрснээс шингэн түлш гаргадаг болсон цагт гадаадаас хараат бус болно. Бусдаас хараат бус болохын тулд түүхий нефть боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн байдлаар байгуулахаар төрөөс баримтлах бодлогод тусгаад буйг онцоллоо. Харин АИ-92 авто бензины тухайд үнэ нэмэгдсэн нь нефть импортлогчдын хувьд зөвхөн “Роснефть” компани бус өөр нефтийн компаниудаас бүтээгдэхүүн импортолж, тэр нь хол газар байрлаж байгаагаас зардал өндөр туссан болохыг хэлсэн юм. Ер нь ОХУ-ын Шадар сайдын мэдэгдсэнээр бол хойд хөрш одоо хэр нь нефтийн бүтээгдэхүүний хомсдлоосоо гарч чадахгүй байгаа. Тиймээс экспортод гаргаж буй бензин, шатахууныхаа хилийн үнийг нэмсэн учраас Засгийн газрын хувьд үнийн савлагаа үүсгэхгүй байх зорилгоор өчигдөр Онцгой албан татварыг хөдөлгөсөн гэсэн юм.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж