“Шударга ёсны төлөө” шагнал гардуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

“Шударга ёсны төлөө” шагнал гардуулна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар “Шударга ёсны төлөө-2011” шагналын эздийг гурав дахь удаагаа тодруулах гэж байна.

“Шударга ёсны төлөө-2011” шагналд шударга ёсны төлөө цохилох зүрхтэй, бүтээсэн үйлстэй байгууллага, иргэнийг  нэрээ дэвшүүлэхийг Авлигатай тэмцэх газар урьж байна. Шагналын мэдүүлэг болон шалгуур үзүүлэлтийн талаарх  шаардлагатай мэдээллийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn вэб сайтаас хүлээн авч танилцах боломжтой аж. “Шударга ёсны төлөө” шагналын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Шударга ёс гэхээр бид төгс төгөлдөр шударга ёсны түвшингийн тухай хэлж байгаа юм биш, харин нийгэмд байгаа шударга бус явдлын хурдыг сааруулах үүднээс, бага сагаар гялсхийж байгаа өнөөдрийн очийг маргаашийн түүдэг болгон асаая гэсэн санаагаар шударга ёсны манлайлагчдыг дэмжиж байгаа юм” хэмээн  онцоллоо.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж