Далай ламын айлчлал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Далай ламын айлчлал өндөрлөлөө

Монгол оронд найм дахиа айлчилж буй дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлал өнөөдөр дууслаа. Айлчлал өндөрлөж байгаатай холбогдуулан Их тэнгэр цогцолборт хэвлэлийн бага хурал зарласан юм. “Би Монголд айлчилж байгаадаа маш их талархалтай байна. Ирэх бүртээ надад сайхан сэтгэгдэл үлдээдэг. Дэлхий нийтэд техник эрчимтэй хөгжиж байна. Үүний үр дүн нь ч танай улсад харагдлаа. Хэдийгээр техник технологи хөгжиж байгаа ч оюун санааны хямрал дэлхий даяар анзаарагдаж байгаа. Тиймээс оюун ухаанаа бясалгаж, сайн сайхынг бодож байгаарай гэж захья” хэмээн ярьж байлаа. Мөн тэрээр Хятад улсын хандлагын тухай ингэж ярьсан юм. “Хятадын зүгээс  дарамт гэх үү, хавчилт гэхүү нэг тийм хандлагыг үзүүлдэг. Энэ бол байдаг л зүйл. Хаана ч явсан иймэрхүү хандлагаар ханддагт дасчихаж. Хэрвээ намайг айлчиллаа гээд хятадын зүгээс тийм юм ажиглагдсан бол тэдний өмнөөс уучлалт гуйя” гэж хэлж байсан юм. Далай лам анх манай улсад 1979 онд “Азийн буддистуудын энх тайвны V бага хуралд” оролцохоор ирж байсан ажээ.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж