Унгадаг баатар: Бондоолой Бөндөөлэй хоёр (6)

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Унгадаг баатар: Бондоолой Бөндөөлэй хоёр (6)

Бондгор Бондоолой, бөндгөр Бөндөөлэй хоёр ихэрүүд ажээ. Хоюулаа
бондгор, бөндгөр нэр нь ч тэр Бондоолой, Бөндөөлэй болохоор хүн амьан ч
хооронд нь ялаж чадахгүй их хэцүү байдаг байж. Гэвч яагаад ч юм бэ!?
ээж нь гэдсэн дотороо арван сар тээсэн болоод л тэр байх гэмээр хооронд
нь ялгачихаад байдаг байжээ. Ийнхүү амар сайхандаа жаргаж байтал нэг
өдөр хааны зарлигаар айл бүрээс нэг нэг эрсийг цэрэгт татах болов.
Тэгээд гэр бүл бүхэн уйлан хайлан байхад Бондоолой, Бөндөөлэй хоёрынх ч
мөн уй гашууд автсан байлаа. Ах Бондоолой нь гал голомтоо сахихаараа
дүү Бөндөөлэй минь чи үлд би явъя гээд дүү Бөндөөлэй нь удам залгах
хүүгээрээ та үлд ах минь бие явъя хэмээн булаацалдан тэмцэлдээд шийдэж
чадахгүй байв. Эцэг эх нь аль алинийг нь явуулахыг хүсэхгүй яахаа
мэдэхгүй дотороо шаналцгаан байтал үүр гэгээрэхийн алдад эцэг нь хоёр
хүүгээ тэврээд аав нь явнаа хоёр хүү минь ээжийгээ сайн харж хандаж
байгаарай гээд ухаан алдуулж унагаачихаад яваад өгжээ.

Ингээд
тэр хоёрыг сэрэхэд ээж нь энгэрээ нэвчиртэл уйлаад аавынх нь дээлийг
тэврээд сууж байв. Тэгээд хоёр хүүгээ сэрсэнийг мэдээд нүүдэлчин
эмэгтэйн хатуу зангаар нулимсаан тогтоон бариад "Альв эжийдээ ир
хүүхэдүүд минь. Аав чинь аян дайнд мордсон та хоёр минь одоо гэр
ахуйгаа авж явах нь байна шүү дээ! эвий минь, үр минь" гэж хоёр хүүгээ
ээлж дараалуулан энхрийлээд за ажилдаа оръё, мал сүргээ билчээе гээд
гарч одлоо. Ах Бондоолой нь арван настайгаараа адуундаа явж. Дүү
Бөндөөлэй таван настайгаараа тугаландаа гарлаа. Ээж нь хотоо сахин
саравчлан саравчлан үлдэхдээ бөн бөн нулимс унагаан. Хүүхэдүүддээ
харуулахгүй гэсэндээ өндийх сөхөлгүйгээр хороо хотоо цэвэрлэнэ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж