Ай Вэйвэй татвар төлөхийг эсэргүүцнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Ай Вэйвэй татвар төлөхийг эсэргүүцнэ

Хятадын зураач, тэрслүү үзэлтэн Ай Вэйвэй татвар төлөхийг эсэргүүцэхээр шийдсэн гэж мэдэгдсэн тухай ВВС мэдээллээ.

Хятадын засаг захиргаанаас өнгөрсөн долоо хоногт түүнийг 2,4 сая ам.долларын татвар төлөхийг шаардсан юм. Энэ сарын эхээр нэхэмжлэх хүлээж авсан Ай ВэйВэй 15 хоногийн дотор татвараа барагдуулах ёстой аж. Түүнээс ийм их хэмжээний татвар төлөхийг шаардсаныг олж мэдсэн дэмжигчид нь хандивын мөнгө цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор долоон сая юань цуглаад байгаа гэнэ.

Зураачийн ээж Гао Инг хүүдээ туслахын тулд байшингаа зарахаар шийдсэн аж. Гао Инг хэлэхдээ татвар төлөх хугацаа нь тулгуу байгаа бөгөөд банк дээрэмдээд ч нэмэр болж чадахгүй гэжээ.

Харин Ай Вэйвэй засаг захиргааны татварын асуудлыг шүүхээр дамжуулан эсэргүүцнэ гэдгээ хэлсэн аж. Асуудлыг шийдэхэд нэг жил зарцуулагдах байх гэж тэрээр таамаглаж байна. Ай Вэйвэй хүмүүсээс зээлсэн мөнгийг энэ асуудлыг шийдэхэд хэрэглэхээр шийдсэн, нэгэнт барьцаа хөрөнгө тавих ёстой учир бид шүүхээр заргалдаж эхэлнэ гэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж