Сүхбаатар аймгийн олонх мал нутагтаа өвөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн олонх мал нутагтаа өвөлжиж байна

Аймгийн хэмжээгээр 66 багийн 7381 өрхөд  хоёр сая орчим  малын олонх нь өөрийн орон нутагтаа, идээшиж даасан хонд бууцандаа өвөлжиж байна.

Харин Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Мөнххаан, Түвшинширээ, Онгон, Уулбаян, Баруун-Урт сумын  780 өрхийн  хоёр зуу гаруй  мянган мал өөр аймаг, сумын нутагт отроор  өвөлжихөөр нүүдэл хийсэн байна. Улсын хилийн зурвас нутагт   хоёр зуугаад өрхийн зуу гаруй мянган мал өвөлжиж байна.

Энэ жил  аймгийн төсвөөс 6 аж ахуйн нэгжид 120.0 сая төгрөг олгож гэрээгээр 63.0 мянган боодол өвс бэлтгүүлжээ.  Аймгийн хэмжээгээр 10.9 мянган тн хадлан, 729.1 тн гар тэжээл, 3 тн тэжээлийн ургамал бэлтгэж, аймгийн фондод  1100 тн өвс нөөцөлж, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 85.7 хувиар  хангасан дүнтэй байна. Өнөөгийн байдлаар  Түмэнцогт, Мөнххаан, Баруун-Урт, Сүхбаатар сумын нутгаар цастай байна.

Эх сурвалж: http://www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж